+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар багтаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 16, 17 дугаар хороонд ажиллав.

Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт /5, 16, 17 хороо/ Засгийн газар, Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилт, гэрийн эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, хороо, хэсэг зэрэг анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө дэмжлэг өгч ажиллалаа.

Иргэд, дүүрэг, хороо, хэсгээс тавьсан санал хүсэлтийг нэгтгэж Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжлахаар болов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content