+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутмын ээлжит шуурхай хурал боллоо. Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлыг чиглэл болгож, харьяа байгууллага, газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Тухайлбал Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим системийг хөгжүүлж, сайжруулалтыг турших, нэвтрүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж ажиллаж байна. Мөн www.opendata.gov.mn төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд Барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийг шинэчлэлийн тогтмол хийж байна.

Түүнчлэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж, УУХҮЯ, БХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ЭМЯ мөн 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, дүүргийн ГЗБА, Мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан цахимаар зохион байгуулжээ. Тайшир-Алтай ус хангамжийн төсөл, орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын явц гээд харьяа байгууллага, холбогдох албаныхны ажлын тайланг сонсож, салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй асуудлыг хэлэлцлээ.

Цаашид салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг шат бүртээ анхаарч, эрчимжүүлэх үүрэг чиглэлийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар харьяа газрын дарга нарт өглөө. БХБ-ын сайдын шуурхай хуралдаанд Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, “ТОСК” ТӨХХК, БХТ зэрэг харьяа байгууллагын удирдлагууд оролцов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content