+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“СОЛОНГО-1, 2 ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго -1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс төслийн суурь бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Солонгосын “САМВҮҮ”, “МҮЁН”, “ДА ГРУПП”, “ЭЛ ЭЙЧ” компаниудын түншлэл хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахимаар уулзаж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын орон сууцны цогц хороолол барих юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content