+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН 2021 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙГ ШАЛГАРУУЛНА

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан Барилгын салбарын 2021 оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

Барилгачдын баяраар тухайн онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 140 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авна. Иймд оны “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-д нэр дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авч байна.

Жич: БХБСайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан “Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ыг www.barilga.gov.mn цахим хуудсаас татаж авна уу.

Холбоо барих утас: 11-316304, 11-320965

Барилга, хот байгуулалтын яам

Барилгын хөгжлийн төв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content