+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ” ТӨСӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Говь-Алтай аймагт хэрэгжсэн “Тайшир-Алтай ус хангамж” төслийн ажилд Барилга, хот байгуулалтын сайдын 2021.11.09-ний өдрийн 238-р тушаалаар батлагдсан Улсын комисс ажиллаж, ашиглалтад орууллаа. Бүгд найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр БХБЯ-ны захиалгаар хэрэгжиж буй “Тайшир Алтайн ус хангамжийн төсөл” нь Монголд анх удаа гадаргын усыг цэвэрлэн унд-ахуйн зориулалтаар ашиглах шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

Төсөл хэрэгжсэнээр Алтай хотын 19 мянган хүн ам дэлхийн жишиг нийцсэн технологиор цэвэршүүлсэн, эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангагдах ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд, нийтдээ 54.8 км урт цэвэр усны шугам, хоёр өргөх насосын станц, 2000 м3 усан сан, хоногт 172м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж баригдсан бөгөөд Тайширын усан цахилгаан станцын үүсгэсэн Гэгээн нуураас ус татан цэвэршүүлж Алтай хотын хүн амыг цэвэр усаар хангах юм.

Зураг төслийг “ОСТАП” ХХК, “Могумб” ХХК хийсэн бол, ерөнхий гүйцэтгэгчээр “Ти Ар Эм” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сайрам булган” ХХК ажиллаж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content