+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног тутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд яамны харьяа газар, хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлант хугацаанд барилгын салбар ипотекийн санхүүжилтийн хэлэлцүүлгийг хийж, бүх талын төлөөллүүдийг оролцуулж ажлын хэсэг байгуулан, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг эхлүүлсэн, барилгын зураг зохиогч байгууллагуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллахаар тогтсон, Газрын багц тухай хуулийг өргөн барихад бэлдэж, саналуудыг хүлээн авсан, Шинээр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандартуудыг танилцуулж түгээх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Харин ирэх 14 хоногийн хугацаанд БХБЯ, бусад яамны албаны төлөөллүүдтэй уулзаж, саналыг нь авч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг хянаж жигдрүүлэх, Ашиглалт дээрээ алдаж, эвдэрсэн сумдын дэд бүтцийн ажлуудад анхаарч, барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Газрын тухай багц хуулийн төслийг ирэх сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барихад бэлдэж дуусгах зэрэг чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болголоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content