+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮР АШГИЙГ ТОДОРХОЙЛДОГ БОЛЛОО

Барилгын салбар өсөн тэлэх хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалтад ихээхэн нөлөөлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр төлөвлөх, өргөтгөх, шинэчлэх, сэргээн засварлах, ашиглагдаж буй барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээг тооцон үр ашгийн үзүүлэлтээр ангилж гэрчилгээ олгож баталгаажуулна.

Барилгын эрчим хүчний гэрчилгээг Барилга, хот байгуулалтын сайд болон Эрчим хүчний сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/257, А/252 дугаар тушаалаар баталсан журмын дагуу барилгын зураг төслийн шатанд Барилгын хөгжлийн төв, ашиглаж буй барилгын хувьд Эрчим хүчний зохицуулах хороо тус тус хариуцан олгох юм. Барилгын эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээг тооцох, эрчим хүчний үр ашгийн аль ангилалд байгааг БНбД 25-01-20 Барилгын дулаан хамгаалалт нормын дагуу эрх бүхий барилгын эрчим хүчний аудитор, холбогдох сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн зургийн инженер боловсруулж, зураг төслийн шатанд зургийн эксперт хянана.

Барилгын дулаан хамгаалалт нормд зааснаар заавал биелүүлэх шаардлага нь С түвшин бөгөөд ногоон байх ангилал нь эрчим хүчний хэмнэлттэй байгааг заах юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content