+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ТАВАН АЙМАГТ БАРИХ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ, ГҮЙЦЭТГЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих төслийг тус улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэхээр шалгараад байна. Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллана. Нийт 52,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулах таван аймгийн цэвэрлэх байгууламжийн түншлэлийн толгой компани болох Польшийн “Эй Би Индастри” ххк, болон Монголын талын зураг зохиогч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн уулзалт хийлээ. Зураг төслийн гүйцэтгэгч байгууллагуудын хувьд технологийн шийдлийг ажлын даалгаварт нийцүүлэн, хоёр хувилбартайгаар боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, түншлэлийн толгой компаниас ирүүлсэн технологийн шийдлийг норм, дүрэм, стандартад нийцүүлэх, нэг ижил технологийн шийдэлтэй байхад анхаарч ажиллах чиглэлийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өглөө. Хэрвээ ажлын даалгавар зөрсөн тохиолдолд захиалагчид хандан тухай бүрт нь шийдвэрлүүлэх батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах, хоцрогдол гарвал нөхөх тохируулга хийх, гарах зардлыг анхны төсөвт өртөгт нь багтааж, нэмэлт зардал гаргахгүй байхыг анхааруулан юм. Мөн ашиглагч байгууллага нь орон нутаг учир ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлд анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content