+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“DOOSAN ENGINEERING & CONSTRUCTION” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ “ТОСК” ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани нь Монгол Улсад ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад “Doosan Engineering & Construction” компанийн Дэд Ерөнхийлөгч Ким Жин Хо, Үйл ажиллагаа хариуцсан захирал И Дэ Шиг, Гадаад харилцааны захирал Чан Вон Жин, Газрын захирал Пак Жин Ён, Хэлтсийн захирал Сунг Юү Хён, Менежер Ким Ён Ку, “V World Korea-ийн Гүйцэтгэх захирал Мүүн Жэ Хуа, “V World Industry”-ийн Гүйцэтгэх захирал Со Юүн Сог, Гадаад харилцааны газрын захирал Б.Ариун, менежер Мүн Ае Ран, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, Төслийн хэлтсийн дарга Л.Мандахнаран нар оролцлоо.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон нутагт хэрэгжих орон сууцны төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэлээ.

“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлэн өөрийн байгууллагын танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг танилцуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content