+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ГАЗАР, ХЭЛТСИЙН 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, шийдвэр, мөн төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал газар, хэлтсийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр баталлаа.

Уг ажиллагаанд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Дэд захирал Б.Энхболд, Тамгын газрын дарга Б.Батзаяа, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваасүрэн, Төслийн хэлтсийн дарга Л.Мандахнаран нар оролцлоо.

Гүйцэтгэх захирал Л.Батжаргал газар, хэлтсийн удирдлагуудад хандан Монгол Улсын Их Хурлаар баталсан “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”,  “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”,  “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан “Эко Яармаг-1”, “Солонго-1”, “Солонго-2”, “Залуус 1”, “Аймаг бүрд 1000 орон сууц”, “Түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, төрийн бодлогыг ард түмэнд хүргэж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ 2022 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарахыг  чиглэл болголоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content