+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД НИЙТ АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд байгууллагын 2022 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, ажилтнуудаа мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд  өнөөдөр /2022.05.11/ нийт ажилтнуудад зориулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар С.Баярцэцэг, УССГХ-ийн ажилтан, комиссар Н.Батчулуун нар орж, ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл олголоо.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь албан хаагчийн шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх байгууллагын соёлыг тогтоох зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пэйж хуудсанд байгууллагын ажилтнуудыг нэгтгэж, Авлигатай тэмцэх газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Зөв зөвд шударга зөв аян”-д нэгдсэн билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content