+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АЛБАЖУУЛЛАА

Салбарын хамтын хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ТББ-ын дарга Б.Батцогт нар 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, албажууллаа.

Энэ үеэр өнгөрсөн хугацааны хамтын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэв. Цаашид 2023-2025 оны хамтын хэлэлцээрт салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгэм, жендэр, хүүхэд хамгааллын тэргүүлэх чиглэлийн асуудлуудаа тусгаж, хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаар талууд тогтлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content