+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“СОЛОНГО-1 (MON-18), СОЛОНГО-2 (MON-19) ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжүүлж буй “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэх нэгжээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК ажиллаж байгаа билээ. Тус төслийн удирдах хороо өнгөрсөн баасан гарагт /2024.01.05/ хуралдаж, “Солонго – 1 (MON-18), Солонго -2 (MON-19) орон сууцны хороолол барих”  төслийн ерөнхий төлөвлөгөө, 2024 оны үйл ажиллагаа, санхүүжилт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тус тус танилцуулж батлууллаа.

Удирдах хорооны хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга Э.Золбоо, БХБЯ-ны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Төслийн захирал Э.Батболд, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зохицуулагч Б.Эрдэнэбулган болон Төслийн удирдах хорооны гишүүд оролцлоо.

“Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих”  төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бөгөөд нийт 5002 айлын орон сууцны хороолол баригдана. Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 41 сарын хугацаанд барьж байгуулах юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content