+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ОРОН СУУЦНЫ АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах, уулзалт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамнаас цахим болон танхимын хэлбэрээр 2022.02.14-ээс 2022.02.22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар…

Read More

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг энэ сарын 15-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хурлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, норм нормативын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэн удирдаж, хурлаар тус сангийн 2021 оны төлөвлөгөөний биелэлт, сангийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурлаас норм, нормативын…

Read More

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.02.14-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллээ танилцууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга мэдээллийн хүрээнд газруудаас нэмэлт мэдээлэл болон санал хүсэлт сонсож, холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд Аймаг, Нийслэлийн Засаг дарга…

Read More

САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал цахимаар явагдаж, таван асуудал хэлэлцлээ. БХБЯ-ны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн нэгдсэн тайлангийн танилцуулга, “Замын- Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний танилцуулга, Барилга байгууламжийн нэг маягийн зураг төслийг хүлээн авах, хадгалах, нийтэд түгээх, холболт хийх журмын төслийн танилцуулга, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих…

Read More

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан 2022 онд шаардагдах цементийн хэрэглээг дотоодоосоо хангах, барилгын гол бараа материалын хангамж доголдохоос сэргийлж, бодлогын нэгдсэн зохицуулалт хийх ажлыг яамнаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үнийн тогтвортой байдлыг хангуулах,…

Read More

“BARILGA EXPO 2022” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн яармаг 15 нас хүрч, барилгын салбартаа хэдийнэ өөрсдийн байр суурь, өнгө төрхийг бий болгожээ. Бид ойн хүрээндээ үзэсгэлэн, яармагаа илүү өндөр зохион байгуулалт, өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн, яармаг Барилгын материал, техник технологи чиглэлээр 2022 оны 04 дүгээр сарын…

Read More

2022 ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН АСУУДЛААР НЭГДСЭН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Барилгын гол нэр төрлийн материал импортлогч нарын төлөөллүүдийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломж хамтын ажиллагааны талаар уулзалтыг зохион байгуулж холбогдох чиглэлийг өглөө. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 19 дүгээр тушаалаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр…

Read More

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ГАЗАР, ХЭЛТСИЙН 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, шийдвэр, мөн төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал газар, хэлтсийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр…

Read More

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “ТОСК” ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сайдын зөвлөх Л.Идэрцогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд нар өнөөдөр /2022.01.25/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д ажиллалаа. Энэ үеэр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал “ТОСК” ТӨХХК нь 2021-2026 онуудад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны…

Read More

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.01.24-ний өдөр боллоо. Шуурхай хуралдаанаар яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцууллаа. Мөн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлтийн талаарх мэдээллийг сонсож, холбогдох нэгж, албан тушаалтанд цаашид авах арга хэмжээний талаар…

Read More
Skip to content