+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР “ХӨШИГИЙН ХӨНДИЙН” БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ТАНИЦУУЛЛАА

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан ЗГ-ын төлөөлөгчөөр Д.Оюунхорол томилогдсон. Тэрээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын зураг төслийн явцтай танилцлаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн газрын дарга нар оролцож талууд Хөшигийн хөндийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтүүд, Зуунмод, Шинэ Зуунмод, Майдар төслүүдийг уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллахаар боллоо.

Read More

”BARILGA EXPO- 2021” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн яармаг болно. Жил бүр уламжлал ёсоор, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо. Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ…

Read More

Б.МӨНХБААТАР: ГАЗАР ДООРХ ХОТЫГ БИЙ БОЛГОСОН ҮЕД ГАЗАР ДЭЭР НЬ БОСОХ ХОТЫГ ЗӨВ ТӨЛӨВЛӨНӨ

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилаа. Тодруулбал: -Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав. -“Чингис хаан” шинэ нисэх буудлыг түшиглэн бий болох Богд хаан төмөр зам, авто замын /АН-3/ зангилаа бүхий Олон улсын тээвэр,…

Read More

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР НАР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхан өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Өнөөдөр барилгын ажлын нээлтээ хийсэн Богдхан төмөр зам Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Баянбулаг сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх юм. Тиймээс ийнхүү Төв аймгийн иргэдтэй…

Read More

“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго -1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн суурь бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн…

Read More

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг Сонгинохайрхан уулын бэлд тавьж, бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолд оролцох үеэрээ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх боломжийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргасан АНУ-ын ард түмэн, Засгийн газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт…

Read More

З.ЭНХ-ОРГИЛ: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга З.Энх-Оргилтой ярилцлаа. -“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү? -“ТОСК” ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуулиар олгосон…

Read More

Б.МӨНХБААТАР: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛСНААР ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ ДАВХЦАЛГҮЙ БОЛСОН

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2021.08.17/ Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг цахимжуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.licence.mcis.gov.mn цахим системээр дамжуулан гаргаж авч байгаа юм. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай…

Read More
Skip to content