+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтарсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Энэхүү ажлын хэсэг нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан  барилга, хот байгуулалт, зам, тээврийн дэд бүтэц байгуулах чиглэлээр хийгдэхээр  тусгагдсан үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах,  нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хамтарч ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг юм. Ажлын хэсгийг…

Read More

ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО ГАРГАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.27/ боллоо. Хуралдаанаар иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодлого гаргах чиглэлийг өглөө. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295  тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод…

Read More

АРМАТУРЫН ҮНИЙГ БУУРУУЛАХ, ТОГТВОРЖУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн…

Read More

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО АРМАТУР ИМПОРТЛОГЧИДТОЙ УУЛЗЛАА

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр арматур импортлогчидтой уулзлаа. Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг Улаанбаатар менежмент, Үүртээл ХХК-ийн удирдлагуудтай уулзсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр арматурын нэг тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3 сая 300 мянгад хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар 3сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна….

Read More
Skip to content