+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч Коронавирус цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм. Сүхбаатар дүүргийн 9-р хороонд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр…

Read More

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ 55 ХУВЬД ХҮРГЭНЭ

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг” групп ба “Бээжин констракшн инженеринг” группуудын консорциумыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт…

Read More

САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2021.04.05/ боллоо. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, яамнаас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, харьяа газрын дарга нарт үүрэг болгов. Тодруулж хэлбэл Сумын хөгжлийн хөтөлбөр, Дархан хотын бохир усны менежментийн төсөл, Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд,…

Read More

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН АЛДАА ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгүүдэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх холбогдох зорилтуудыг тавин ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүсч, арматурын Монгол Улсад худалдаалагдах үнэ нэмэгдээд байна. Тухайлбал, олон улсын…

Read More

ОРОН НУТГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал сүүлийн жилүүдэд хүндэрч эхэлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80%-тай байна. Үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийн ажил…

Read More

БХБ-ЫН ДЭД САЙД Э.ЗОЛБООГООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар олон нийтийн газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулах дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдсан. Яамдын сайд нараар ахлуулж, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, үйлдвэр, үйлчилгээний газрууд, зах худалдааны төв, олон нийтийн бүхий л байгууллагаар явж үйл ажиллагаатай нь танилцах юм. Барилга, хот байгуулалтын Дэд…

Read More

БАРИЛГЫН АЖЛЫН ДҮРЭМ ЖУРМЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хууль, дагалдах дүрэм, журмын хэрэгжилтийн шатанд холбогдох нэмэлт өөрчлөлт, сайжруулалт оруулах бодит шаардлагууд тулгарч байгаа учраас Засгийн газрын тогтоолоор батлагдах 4, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдах 1 дүрмийн төслийг шинэчлэн боловсруулаад байна. Тухайлбал: Засгийн газрын тогтоолоор: Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар: Эдгээр дүрмүүдийг шинэчлэн боловсруулснаар хэрэгжүүлэх явцад тулгардаг…

Read More

“ШИНЭ ЗУУНМОД”, “МАЙДАР ХОТ”, “ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ЗУУНМОД” ХОТЫГ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ХӨГЖҮҮЛЖ, ДЭД БҮТЦИЙГ ЦОГЦООР ШИЙДВЭРЛЭНЭ

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгож олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгалыг даган…

Read More

ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673 ИРГЭН…

Read More

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00…

Read More
Skip to content